25/12/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

ЭЭЖ VS ОХИН

Зургийн студи ажиллуулдаг байсан бүсгүй үнэтэй аппарат тоноглолуудаа уургаар сольж, эргэлт буцалтгүйгээр эл спортыг сонгосон Г.Угалзцэцэг ёстой гялалзаж явна.

Тэрээр хэдэн жилийн өмнө туранхай, өөртөө итгэлгүй нэгэн байсан гэвэл та итгэх үү. Хөдөлгөөнтэй байя гэсэн багахан санаачлагаас эхэлсэн бодибилдингийн сонголт нь удалгүй тэмцээнд өөрийгөө сойж үзэх зорилгоор солигдож, тун удахгүй амжилтын амтанд оржээ.

Явсан тэмцээн бүртээ амжилттай оролцож, 2015 онд анх удаа дэлхийн аваргаас алтан медалийг эх орондоо авчирсан гавьяатай нэгэн.

Тэгвэл алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр охин нь ээжийнхээ араас бодибилдингийн спортод хөл тавьж, тэмцээн уралдаанд ч мөн оролцож эхэлсэн гэнэ. Туршлагатай ээжийн охин удахгүй ээжийнхээ шийрийг хатаах биз ээ.

Ээж, охин хоёр үзэсгэлэнтэй биш гэж үү

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.