19/03/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Өнөөдөр казак ёс заншил сурталчлах өдөрлөг болно
Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд казак үндэсний Наурызын баяр болдог. Уг баярыг угтаж Баян-Өлгий аймгийн Залуучуудын холбоо “Казак ёс заншлыг сурталчлах өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгуулах юм.
Залуучуудын холбооны байрны урд талбайд болох өдөрлөгийн үеэр домборын аялгуу сонирхуулж, зочид төлөөлөгчдийг тусгайлан бэлдсэн казах үндэсний гэрт урьж, Наурыз көже уулгаж, казах үндэсний идээ будаагаар дайлж, танилцуулах гэнэ. Мөн энэ үеэр казах үндэсний эдлэлийн үзэсгэлэнг дэлгэх аж.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.