26/12/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Богдын музей өнөөдрөөс эхэлж ГУРАВ ХОНОГ үнэгүй үйлчилнэ

Монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Богд хааны ордон музей энэ сарын 26-наас 29-ний өдрүүдэд тасалбарын үнэдээ хөнгөлөлт зарласан байна.

Эдгээр өдрүүдэд өндөр настан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад музейг үнэ төлбөргүй үзэх боломжийг олгож байгаа бөгөөд насанд хүрэгчид болон оюутны тасалбарт 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх юм.

Мөн энэ сарын сарын 29-нд тус музейгээс Богд хааны мэндэлсний 150 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан “Богд-Хаан” тусгай үзэсгэлэнгийн нээлт, Төрийн туг мандуулах ёслолын ажиллагааг зохион байгуулах юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.