28/12/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Адтай А.Мөнгөнзул Олон Улсын кино наадам шүүнэ

Монголын кино урлагт гэр бүлээрээ хүчин зүтгэж DOZ энтертайнмэнтыг үүсгэн байгуулж, улмаар хэд хэдэн кино уран бүтээлүүдийг бүтээсэн нь кино урлагийн хөгжлийг тодорхой төвшинд хүргэсэн хэмээн учир мэдэх хүмүүс нь үздэг.

Өнөр бүлийн гэрийн эзэгтэй, адтай одтой А.Мөнгөнзул олон улсын кино наадамд шүүгчээр ажиллах болсон тухай мэдээллээ. Тодруулбал Дакагийн 17 дахь удаагийн Олон Улсын кино наадам ирэх оны нэгдүгээр сарын 10-18-нд Бангладеш улсын Дака хотноо зохион байгуулагдах аж.

Дашрамд найруулагч Д.Галбаярын бүтээл “Миний Нууц”, А.Төгсбаярын “Хүн Мод”, С.Бүжингийн “Сайн Аав” гэсэн Монгол кино “Cinema of the World Section” хэсэгт оролцож, дэлхийн 220 гаруй кино уран бүтээлтэй хамт олон улсын үзэгчдэд хүрэх юм байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.