28/12/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Оюутолгой” компани ирэх жилээс дотоодоос эрчим хүч авна

Тавантолгойн ордыг түшиглэн Оюутолгойн төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станц барих тухай гэрээнд гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нарт олгохоор болсон.

Энэ хүрээнд 300 МВт хүчин чадалтай Тавантолгойн дулааны цахилгаан станц барьж, Оюутолгой төслийн төв дэд станцтай 220 кВ-ын хоёр хэлхээтэй цахилгааны шугамаар холбоно. Цаашид хүчин чадлыг нь өргөтгөх боломжтой байх юм байна.

Барилгын ажлыг 2020 оны гуравдугаар сард эхэлж 2023 оны зургаадугаар сарын эцэс гэхэд дуусгах, санхүүжилтийг “Тавантолгойн цахилгаан станц” компанийн Хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулахаар гэрээнд тусгажээ.

“Оюутолгой” компани ирэх оноос эхлэн цахилгаан эрчим хүчээ боломжит хэмжээгээр манай улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс авахаар тохиролцоод байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.