28/12/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Б.Угалзцэцэг хөдөлмөр, зүтгэлийнхээ дүнд МУГТ цол хүртэнэ
Бодибилдингын спорт бол тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр шаарддаг онцлогтой спорт. Зөвхөн эрчүүдийнх мэт ойлгодог байсан цаг үе өнгөрч, харин бүсгүйчүүд энэ спортоор хичээллэх хандлага сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн.
Энэ спортын эмэгтэйчүүдийн томоохон төлөөлөгч болоод буй тамирчин бол Б.Угалзцэцэг. Тэрээр хамгийн сүүлд Тайланд улсад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж Бодибилдингийн дэлхийн дөрөв, Азийн гурван удаагийн аварга болсон амжилтыг үзүүлээд байгаа билээ.
Хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж түүнийг МУГТ гэсэн хүндтэй цолоор шагнах шийдвэр гарсан байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.