31/12/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
107 жилийн ойн барилдаанд Монгол Улсын харцага О.Хангай тэргүүллээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд болсон билээ.
Өндөр чансаатай 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээний бөх, улсын харцага О.Хангай түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэлээ. Их шөвөгт улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Д.Анар нар шалгарсан.
~107 жилийн ойн барилдаанд Монгол Улсын харцага О.Хангай тэргүүллээ~
Ийнхүү чансаар өндөр 128 бөхийг тэргүүлж барилдсан улсын харцага О.Хангай Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомыг анх удаа хүртлээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.