2019.01.02 · niitlelch.mn (Archiv) · Архив

ДОРНОД: Халхгол суманд малын шүлхий гарлаа

Халхгол сумын “Ялалт” багийн нутаг Дунд шавар гэдэг газар 4 малчин өрхийн 81 толгой үхэрт гоц халдварт шүлхий өвчин оношлогдож, аймгийн Мал эмнэлгийн газраас тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна.

Иймд Халхгол сум болон тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петро чайна Дачин тамсаг” компанийн газрын тосны 19, 21 дүгээр талбай зэрэг бүс нутагт зорчихгүй байх, малын шилжилт хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хоригложээ.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.