02.01.2019 · niitlelch.mn (Archiv) · Archiv

ФОТО: Нийслэлийн иргэд хэрхэн баярлав

Нийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо баярлан угтдаг уламжлалтай билээ. Энэхүү уламжлалаар “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүн төв талбайд болсон юм.

Нийслэлчүүдийн шинэ жилийн баярын цэнгүүнд Хүүхэлдэйн театр, УДБЭТ-ын уран бүтээлчид, “Драм 3” хамтлаг, Нюанс хамтлаг, Увертюра зэрэг олон хамтлаг дуучид оролцож нийслэлчүүддээ шинэ оны бэлэг барилаа.

Мөн арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нар оролцлоо.

Цэнгүүний аюулгүй ажиллагааг хангаж нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар зэрэг олон байгууллага ажиллаж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

ФОТО он солигдох мөчид төв талбайд ёслолын буудлага буудаж нийслэлчүүд шинэ оныг угтлаа

“Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүн 2019

Хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан

“Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүн

“Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүн 2019

“Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүн 2019

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.