03.01.2019 · niitlelch.mn (Archiv) · Archiv

СУИС-ийн таван хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ

Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар СУИС-ийн дараах 5 хөтөлбөрийг магадлан итгэмжлэлээ.

Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн “Зураг авалт” хөтөлбөр

Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн “Уран зураг” хөтөлбөр

Бүжгийн урлагийн сургуулийн “Бүжгийн урлаг”,

Бүжгийн урлагийн сургуулийн “Багш, урлагийн боловсрол /бүжгийн/

Хөгжмийн урлагийн сургуулийн “Багш, урлагийн боловсрол /хөгжмийн/

Хөтөлбөрийн чанарын хөгжлийг дэмжих гол тулгуур нь чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоо учраас магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагын нэг үндсэн хэсэг нь сургуулийн чанарын бодлого, хэрэгжилт, үр дүн, сайжруулалтыг үнэлж дүгнэдэг.

Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд чухал давуу тал болж байгаа юм.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.