04.01.2019 · niitlelch.mn (Archiv)
· Archiv
ОБЕГ-ын алба хаагчид 1125 хүний амь насыг аварчээ
2018 онд улсын хэмжээнд нийт 4367 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдсон байна.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1125 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэн, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл,
бэлэн байдал, чадавхыг дээшлүүлэх замаар тохиолдсон аюулт үзэгдэл, ослын хохирлын хэмжээг 15.3 хувиар бууруулж, аварсан эд хөрөнгийн тоог 92.2 хувиар нэмэгдүүлжээ.
Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.