2019.01.07 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Машинууд автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ!
Өчигдөр буюу энэ сарын 6-ны өглөө 10:00 цагийн орчимд Баянгол зочид буудлын хажуугийн зам дээр ноцтой осол гарсан байна.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт “Tоёота Акуа” маркийн автомашин “Ниссан Тийда”, “Tоёота Камри” машинууд автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ.
Ослын улмаас зорчигч 68 настай Я-н амь нас хохирч, хоёр хүн гэмтсэн байна. Иргэд та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг чандлан сахихыг уриалж байна.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.