08/01/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Эрчим хүч хэмнэх, үндэсний ХӨТӨЛБӨР барилгын салбарт хэрэгжинэ

Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийг барилгын салбарт хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр БХБЯ болон ЭХЗХ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

cЭрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийг барилгын салбарт хэрэгжинэ

Хамтын ажиллагааны хүрээнд барилга байгууламж, барилгын материалын эрчим хүчний үзүүлэлтийг тооцох аргачлалыг батлах, аргачлалын дагуу шошго, гэрчилгээ олгох, холбогдох барилгын норм дүрэм, стандартыг сайжруулах, шинээр боловсруулах,

Монгол орны нөхцөлд тохирсон Ногоон барилгын үнэлгээний системийг бий болгох, хөгжүүлэх, барилгын салбарын хүлэмжийн хийг бууруулах, хүлэмжийн хийн тоолох-хэмжих-нотлох-тайлагнах тогтолцоог бий болгох, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Хамтын ажиллагааны санамж бичигт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хоёр талын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулан, нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан ажиллах бөгөөд үр дүнг нь жил бүр хэлэлцэх аж.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.