08/01/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

БРАЗИЛ: Тулаанч бүсгүй дээрэмдэх гэж байгаад, шангаа хүртжээ

Рио-де-Жанейро хотын гудамжнаа такси хүлээн зогссон нэгэн бүсгүйг гэмт этгээд хуурамч буугаар сүрдүүлэн дээрэмдэх гээд өөрөө зодуулж, Цагдаагийн хэсэгт хүргэгдсэн байна.

Гэмт этгээдийн дээрэмдэхийг завдсан бүсгүй нь UFC-гийн тулаанч Поляна Виана байж таарсан аж.

Энэ тухай Поляна Виана,

“Эхлээд тэр надаас цаг хэд болж байгааг асуусан юм. Би хариулсан. Гэтэл дэргэдээс холдохгүй, буу шиг зүйл биед тулгаад гар утсаа өгөхийг шаардсан. Тэгэхээр нь би түүнийг хэд хэд цохиод, гарыг ард нь өчөөд, цагдаад өгсөн” гэж ярьжээ.

~Тулаанч бүсгүй дээрэмдэх гэж байгаад, шангаа хүртжээ~

Цагдаа нар ирээд гэмт этгээдийг эхлээд эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлээд дараа нь хэсэг рүүгээ аваачжээ. UFC-гийн ерөнхийлөгч Дан Уайт болсон явдлын талаар мөн дурсаад авчээ. “UFC-гийн тулаанч бүсгүйг дээрэмдэх гэдэг мөн ч тэнэг санаа шүү” гэж бичээд зургийг нь сошиалд оруулсан байна.

Поляна Виана UFC-гийн октагонд 10 тулаанд өрсөлдөгчөө ялж, хоёр ялагдсан тамирчин аж

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.