10.01.2019 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Нийслэл хотод 10-12 хэмийн хүйтэн байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

2019 оны 01 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 18-23 хэм, Хэнтэйн уулархаг нутаг,

~Нийслэл хотод 10-12 хэмийн хүйтэн байна~

Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 14-19 хэм, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 10-12 хэм хүйтэн байна.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.