10/01/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Ангууч” VS Кабдулла Али

“Ангууч” нэрээрээ олонд танигдсан жүжигчин залууг Б.Баттөр гэдэг. Тэрээр “Zorky’s MMA” клубийн тулаанч билээ.

Сүүлийн үед тулааны спортод багагүй амжилт гаргаж яваа Ангууч маань ээлжит тулаанаа хойд хөршийн тулаанч Кабдулла Алитай хийх болжээ. Тэдний тулаан энэ сарын 26-нд Аса циркт болох аж.

“Ангууч” VS Кабдулла Али

Дашрамд Б.Баттөр холимог тулаанаар гурав дахь жилдээ хичээллэж байгаа. Сүүлд өнгөрсөн оны наймдугаар сард Улаанбаатар хотод болсон Монгол, Япон тамирчдын мэргэжлийн шүүтбоксын халз тулаанд Японы тулаанч “ЖиЖи”-тэй тулалдаж эхний үед илт давуу ялалт байгуулсан билээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.