2019.01.13 · niitlelch.mn (Archiv) · Архив

АМТАТ ЖОР: Олон төрлийн ногоотой БУУЗ хийцгээе

Амралтын өдрөөр хайртай дотнын хүмүүсээ баярлуулах хамгийн сайхан зүйл бол АМТАТ ЗООГИЙН ШИРЭЭ гэдэгтэй маргах эзэгтэй байхгүй биз ээ.

Зоогийн ширээгээ хэрхэн дүүргэх ээ бодож амжсан уу. Тэгвэл танд олон төрлийн ногоо оролцсон БУУЗ хийх жор хүргье.

ОРЦ:

Гурил – 400гр

Төмс – 100гр

Сонгино – 70гр

Байцаа – 200гр

Лууван – 70гр

Цөцгийн тос – 20гр

Ургамлын тос – 30гр

ШИМ ТЭЖЭЭЛ:

Байцаан дахь элементүүд бодисын солилцоог сайжруулж, хүүхдийн биеийн өсөлт хөгжилд чухал үүрэгтэй байдаг. Мөн судасны хана, цөсний хүүдийнд товх ургахаас сэргийлнэ. Байцаан дахь B, С витамин нь судсыг бэхжүүлдэг бөгөөд хальсны эдүүд нь холестриныг зайлуулан, судас нарийсахаас сэргийлж бас сахарын өвчинд нэн тустай.

Лууван С, D, Е, А, К, В1, В6, биотин аминдэм болон кали, кальци, магни, фосфор, органик натри, эрдэс бодисоор баялаг.

Биотин бол уураг, тосны тэнцвэржүүлэлтэд нөлөөтэй нэгэн төрлийн фермент бөгөөд Н, B7, R аминдэмийн агууламж өндөртэй.

Амралтын өдрөө ая тухтай, сайхан өнгөрүүлээрэй

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.