14.01.2019 · niitlelch.mn (Archiv) · Archiv

ГҮРЖ: Монголын өсвөрийн моделиуд аваргаллаа

Гүрж Улсад зохион байгуулагдсан “World Rising Stars” буюу олон улсын өсвөрийн авьяаслаг мисс, модель шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Андра агентлагийн загвар өмсөгчид амжилттай оролцжээ.

Тодруулбал Мөнхбаярын Ананд “Best model 2019”, “Best talent model 2019 WINNER”, Ерэнбаатарын Уртнасан “Best model 2019 GRANDPRIX”, Нямсүрэнгийн Анужин “Best photo model 2019 WINNER”, Л.Мөнхдалай “Beauty of the year 2019 GRANDRIX”, “Dancer of the year 2019” гэсэн шагналуудыг нь тус тус хүртжээ.

“Мисс Монгол аялал жуулчлалын холбоо”-ноос Монголынхоо өсвөрийн авьяаслаг мисс, моделиудыг олон улсын тэмцээнд оролцуулдаг бөгөөд энэ удаагийн олон улсын тэмцээнд Андра агентлагтай хамтран ажиллажээ.

Энэ дашрамд эх орныхоо ирээдүй болсон авьяаслаг охид, хөвгүүддээ олон улсын тэмцээнд амжилттай оролцсонд нь баяр хүргэе.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.