16/01/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

БЕЛАРУС: Үнэт цаас арилжааны платформ нээлтээ хийлээ

Беларус улсад хэрэглэгчдийг токенжсэн үнэт цаас худалдаж авах боломжийг олгох арилжааны платформ нээлтээ хийлээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр уг платформ нь хэрэглэгчдийг хувьцаа, алт, бусад уламжлалт өмчүүдийн токенжсэн хувилбарыг худалдан авах боломжийг олгоно.

Энэхүү төслийг 2 компани дэмжин ажиллаж байгаа нь “Larnabel Ventures” болон “VP Capital” гэх хөрөнгө оруулалтын компаниуд ажээ.

Хэдийгээр уг арилжааны платформын талаар албан ёсны мэдээллийг Беларусын засгийн газар хараахан өгөөгүй байгаа боловч, тус улсын төрийн мэдлийн “BelTa” агентлаг дамжуулсан байна.

Платформ ажиллаж эхэлснээр арилжигчдыг хувьцаа, үнэт металл, валют арилжаа, бусад уламжлалт өмчүүдийг Беларусаас болон хилийн чанадаас худалдан авах боломжийг олгоно.

Crypto Mongolia

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.