16/01/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Тэмээн сүргийнхээ ид хавыг гайхуулав…

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум нь “Тэмээний баяр-2019” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

атан тэмээ

торомны уралдаан

шилмэл буур

ингэ

Сайхан тэмээтэй хос шалгаруулах тэмцээн,

үндэсний бөхийн барилдаан зэрэг үйл явдлуудаар өрнөж, Баруунбаян-Улаан, Арвайхээр, Төгрөг, Богд, Гучин-Ус сумын малчид тэмээн сүргийнхээ ид хаваар өрсөлдөв.

Атан тэмээний уралдаанд 13 тэмээ уралдсанаас:

Баруунбаян-Улаан сумын Хөөвөр багийн уяач Г.Наранбаатарын хар тэмээ түрүүлсэн бол

торомны уралдаанд 13 торомноос Богд сумын уяач Г.Бат-Отгоны хүрэн тором түрүүллээ.

Шилмэл буураар Хөөвөр багийн тэмээчин С.Батсүхийн хар буур, шилмэл ингээр Цагаан-Овоо багийн тэмээчин А.Хорлоогийн хүрэн ингэ,

Сайхан атаар Хөөвөр багийн тэмээчин Д.Жаргалсайханы улаан ат тус тус шалгаран алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртжээ.

Тэмээний баярыг Австрали, Шинэ Зеланд,Франц, Энэтхэг улсын 10 орчим жуулчин үзэж сонирхсон байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.