18/01/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

ХӨВСГӨЛ: Хийдийн хаалгыг эвдэж дөрвөн ширхэг БУРХАН хулгайлав!

Амар тайван аж төрөхийг билэгдэн бүтээж, урласан эртний бурхад ар араасаа хулгайн замаар орсоор байгаа юм.

Олон зуун жилийн турш үнэ цэнээ алдалгүй одоогийн залуусын өмнө ирсэн эртний бурхадыг хулгайлж дамлан борлуулах нь эргээд түүхээ устгаж буй хэрэг билээ.

Саяхан өнө эртнээс өвлөгдөн ирсэн бурхад хулгайн гараар орсон тохиолдол гарлаа.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт байрлах хийдэд шөнийн цагаар хаалгыг нь эвдэн орж, бурхан байрлаж байсан шилийг хагалан дөрвөн ширхэг бурхан хулгайлсан байна.

Нэгдүгээр сарын 15-16-ныг шилжих шөнө эл хэрэг үйлдэгдсэн аж.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.