18/01/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Саппоро” орчмын биеэ үнэлэгчдийг саатууллаа!

Нийслэлийн СХД-ийн Цагдаагийн Гуравдугаар хэлтсээс “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Саппоро” тусгай арга хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс зохион байгуулж эхлүүлээд байна.

Арга хэмжээ зохион байгуулагдсан эхний 7 хоногийн байдлаар “Саппоро” үйлчилгээний төв орчимд биеэ үнэлж байсан 12 эмэгтэйг саатуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хариуцлага ногдуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар бичгээр баталгаа авч зөв амьдралын хэвшилд чиглүүлэхээр дээрх иргэдийг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандан ажилд зуучлах арга хэмжээ авч ажиллаа. Уг арга хэмжээ нь 2 сарын хугацаатай үргэлжлэх юм.

Тайван хотыг таны оролцоотой!

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.