19/01/2019 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Рианагийн “FENTY BEAUTY” брэнд эрэлттэй байна
“LVMH” компани хувцас, савхин эдлэл, гоёл чимэглэлийн тансаг зэрэглэлийн брэнд шинээр хөгжүүлэхэд дуучин Рианнатай хамтарч ажиллах болжээ.
Рианна “LVMH” компанийн брэнд инкубатор “Kendo”-той хамтарч 2017 оны есдүгээр сард гоо сайхны “Fenty Beauty” компаниа байгуулж байсан юм.
Алдарт дуучны брэнд борлуулалтаа эхэлсэн эхний сардаа 70 сая ам.долларын орлого олжээ. “Fenty Beauty” брэнд одоогоор 40 өнгийн гэрэл сүүдэр, уруулын будаг, нүүр будгийн багс санал болгож байна.
Мөн 2017 онд буюу үүсгэн байгуулагдсан ондоо “WWD Beauty” компанийн шалгаруулдаг гоо сайхны салбарын шилдэг компаниар тодорчээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.