21/01/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Өндөр насны хишиг өнөөдрөөс олгож эхэллээ

Өндөр настангуудад жилд хоёр удаа буюу Цагаан сар болон наадмаар “Насны хишиг” олгодог уламжлалтай билээ. Харин энэ жилийн Цагаан сарын “Насны хишиг”-ийг өнөөдрөөс эхлэн олгож эхэлнэ.

Энэ жил 160 гаруй мянган ахмадад “Насны хишиг” хүртээхээр тооцож, улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

“Насны хишиг”-т дараах насны иргэд хамрагдах боломжтой юм.

65-69 настай ахмад настанд 50 мянга

70-79 настай бол 80 мянга

80-89 настай бол 150 мянга

90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг

“Насны хишиг”-т хамрагдахын тулд насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргах ёстой юм.

эх сурвалж: medee.mn

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.