2019.01.22 · niitlelch.mn (Archiv) · Архив

Гэрэл зурагчин В.Баттулга Олон улсын наадамд хоёрдугаар байр эзэллээ

Олон улсад нэр хүндтэй гэрэл зургийн “35AWARDS” уралдаанд Монголын гэрэл зурагчин В.Баттулгын “Аав хүүгийн аз жаргал” бүтээл хоёрдугаар байрыг эзэлсэн байна.

Вандандоржийн Баттулга нь одоо бие даасан чөлөөт уран бүтээлч, фото сэтгүүлчээр ажилладаг. Монгол телевиз, “Ардын эрх”, “Монголын мэдээ” сонин, Улсын гэрэл зургийн газар зэрэг газар фото сурвалжлагчаар ажиллаж байсан.

“35AWARDS” Олон улсын гэрэл зургийн уралдаан

Дашрамд гэрэл зурагчин В.Баттулга нь “35AWARDS” Олон улсын гэрэл зургийн уралдааны 2017 оны ТОР-100-д шалгарч байсан түүхтэй. .

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.