24/01/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

БАЯН-ӨЛГИЙ: Дөрвөн хүүхдээс H1N1 вирус илэрлээ!

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй дөрвөн хүүхдээс А хүрээний томуугийн H1N1 вирус илэрсэн хэмээн мэдээллээ.

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг нь 26 ортой бөгөөд томуу, томуу төст өвчин их байгаагаас ачаалал нэмэгдэж өнөөдрийн байдлаар 55 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тасгийн өрөө тасалгаа, орны тоо хүрэлцэхгүй байгаа тул дотор, чих, хамар, хоолойн тасгийн зарим өрөөнүүдийг ашиглаж байгаа гэнэ.

Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй 10 хүүхдээс энэ сарын 18-ны өдөр дээж авч, Улаанбаатар хотод лабораторийн шинжилгээнд явуулахад дөрвөн хүүхдээс H1N1 вирус илэрч, бусад хүүхдүүдийнх сөрөг буюу эдгэрэх шатандаа байгаа нь тогтоогджээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, доктор Т.Серикжаны тайлбарласнаар энэ төрлийн томуугаар өвчилсөн хүүхдүүдийг орон нутагт эмчлэх бүрэн боломжтой бөгөөд шаардагдах эм, вакцины нөөц хангалттай, бусад хүүхдүүдээс тусгаарлах шаардлагагүй ажээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.