24/01/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Дуучин Ану, одонтой ээжийн тоог нэмнэ

Дуучин Ануг авьяаслаг гэхээсээ “ажилтай, сэргэлэн” бүсгүй хэмээх нэгэн цөөнгүй. Олноо Ану нэрээрээ танигдсан дуучин Ч.Уранхолбоо уран бүтээлээсээ хөндийрч, гэр дүүрэн охидоо хүмүүжүүлж, ээж хүнийхээ эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэж яваа.

Дөрөв төрсөн ч гунхаж явсан бүсгүйг тээгч эх хөлсөлсөн хэмээх шуугиан ч тасраагүй.

Олны хэл амыг төдийлөн тоодоггүй Ану маань өнгөрсөн жилийн ес эхлэх цагаар буюу 2017-12-22 нд ихрүүдээ өлгийдөн авсан билээ. Өнөөдөр ихрүүд нэг нас хүрсэн учир хуулийн дагуу “алдарт эх”-ийн болзол хангажээ.

Сайн ээж, халамжит ханийн үүргийг нэр төртэйгөөр биелүүлж яваа Ану Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баяраар арын хаалгагүй “Алдарт эх-2” одонгоор энгэрээ мялаах нь.

Монголын үрс маш олон болох болтугай

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.