2019.01.24 · niitlelch.mn (Archiv) · Архив

19 настай Б.Алтантулга хүү ЦЭРЭГТ яваад амиа алдав!

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсан хэрэг энэ сарын 22-нд гарчээ.

Одоогоор тус хэргийг шалгаж байгаа бөгөөд тодорхой мэдээлэл өгөхгүй боломж байгаа аж. Дээрх хэргийн талаар цахим ертөнцөд талийгч цэргийг зодуулж, тамлуулж нас барлаа гэсэн мэдээллэлтэйгээр зургийг нь хамт оруулсан байна.

Амиа алдсан цэргийн Б.Алтантулга гэх бөгөөд талийгаач хүү 12-р дугаар ангиа төгсөөд цэргийн албанд татагдсан юм байна.

Гэвч цагдаагийн байгууллага дээрх мэдээллийг үгүйсгэж байгаа юм. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэл хийхээр болжээ.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.