27.03.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

“Нүүдэлчдийн ухаан”-ы нууцыг тайллаа

Төв, Архангай, Өвөрхангай, Булган гээд дөрвөн аймгаар турш аялж, ажиллан судалгаа хийсэн уран бүтээлчид энэ сарын 24-ний өдөр нээлттэй уулзалт хийлээ. Уран бүтээлч С.Ганзүг, Б.Болортүвшин, Г.Мөнхболор, Э.Энхзаяа, Ц.Даваажаргал нар 12 хоногийн турш орон нутгаар аялахдаа хүмүүсийн хайхрамжгүй байдал, шунал, хэрэглээнээс болж байгаль орчин хэрхэн сүйтгэгдэж, тэр нь орон нутгийн иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байгааг судалж, түүнийгээ уран бүтээлдээ ч тусгажээ.

Байгаль экологийн асуудлыг урлагийн хэлээр илэрхийлсэн уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 6-наас эхлэн 26-ныг дуустал Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоонд дэлгэгдсэн юм.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.