25/01/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

САЙН МЭДЭЭ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчлэх ТӨВ нээгдлээ

Монголын ирээдүй болсон хүүхдүүд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ордонтой боллоо.

Энэхүү төв нь Хятад улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд барьсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгыг Монголын талд /2019-01-25/-ны өдөр хүлээлгэн өглөө.

Ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хай Мин оролцон төвийн түлхүүрийг УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзоригт гардуулан өгсөн юм.

“Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 103 мянган иргэн байгаагийн 11 хувь буюу 11 мянга орчим нь 17 хүртэлх насны хүүхэд байна. Эдгээр хүүхдийг хөгжих, төлөвших, хүмүүжих нөхцөл бололцоогоор ханган, нөхөн сэргээх эмчилгээнд хамруулахад хамгийн орчин үеийн эмчилгээ болон нөхөн сэргээх үйлчилгээний тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан энэхүү цогцолбор төв том хувь нэмэр оруулна” гэдгийг ХНХ-ын сайд онцолжээ.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-01

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-02

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.