25/01/2019 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Хэнтий аймгийн Онцгой байдал “хүндэтгэлийн өргөө”-тэй боллоо
Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын хамт олон байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, үе, үеийн удирдлага, алба хаагчдын үйл гавьяаг мөнхжүүлэх зорилгоор “Хүндэтгэлийн өргөө”-тэй боллоо.
Хүндэтгэлийн өргөөнд Онцгой байдлын газрын онцлог, түүхэн замнал, аврах үйл ажиллагаанд ашиглагдаж байсан багаж хэрэгсэл болоод алба хаагчдын гар урлал, бүтээлийн дээжсийг дэлгээд байна.
Ингэснээр Онцгой байдлын байгууллагын онцлог, түүхэн замналыг хойч үедээ өвлүүлэх, ахмад, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх ач холбогдолтой ажээ.
Хэнтий аймгийн Онцгой байдлын газар
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.