28/01/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

БЗД: Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн орон сууц хороолол дунд бичил цэцэрлэгт хүрээлэн, ойн төгөл байгуулах ажлын хэсэг хуралдлаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт, Тохижилт нийтийн аж ахуй хэлтсийн дарга болон Дүүрэг хөгжлийн төвийн мэргэжилтэн болон бусад холбогдох албаны хүмүүс байгаа юм.

Тус хуралд Захирагчийн ажлын албаны тохижилт, хог хаягдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Гансэлэм оролцож СӨХ болон бусад холбогдох хүмүүст заавар, зөвлөгөө өглөө.

Энэхүү хуралд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, иргэдийн амьдрах орчинг таатай болгож буй сууц өмчлөгчдийн холбоодын төлөөлөл оролцсон байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.