2017.03.29 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Хөвсгөлийн жуулчны баазуудыг байнгын эрчим хүчээр хангана
Хөвсгөл нуур хүртэл хар зам тавьсанаас хойш тус нуурыг зорих гадаадын төдийгүй дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдсэн. Аялал жуулчлалын үеэр амрагчдын хөлд дарагддаг Хөвсгөл нуурын баруун эрэг буюу Тойлогт орчмын аялал жуулчлалын бүсийг төвлөрсөн эрчим хүчээр холбохоор шийдвэрлэлээ.
Уг ажлыг богино хугацаанд гүйцэтгэж, энэ жилийн аялал жуулчлалын улирал эхлэхээс өмнө буюу зургадугаар сарын 15-наас өмнө байнгын эрчим хүчээр хангаж, ашиглалтад оруулахыг өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, эрчим хүчний сайд П.Ганхүүд даалгалаа.
У.Түшиг
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.