29/03/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлнэ

Linked automatically by name · ⚑ Report an error

Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын тогтоолоор тус үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авахаар шийдвэрлэж, уг ажлыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг гарган, гүйцэтгэхийг даалгасан. Харин ажлын хэсгийн ажил удааширч буйг өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхаарууллаа.

Мөн УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг зуун хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт үүрэг болголоо.

Ч.Гал

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.