29/01/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хорих ангийн “фортер” машин осолдож, хүмүүжигч нас барчээ!

Булган аймаг дахь 439 дүгээр хаалттай хорих ангийн хүмүүжигч нас барсан хэрэг энэ сарын 26-нд гарчээ.

Тодруулбал, хорих ангиас мод бэлтгэхээр гарсан хүмүүжигч нарыг тээвэрлэж явсан “Фортер” автомашин осолдож, нэг хүн нас барж, гурван хоригдол хүнд гэмтсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн Улаанбаатар хотод болсон.

Дээрх харамсалтай хэрэг хорих ангийн удирдлагууд зөвлөгөөнд оролцох үеэр гарсан аж.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.