29/01/2019 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Улсын харцага О.Хангай “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом” гардлаа
Улсын харцага О.Хангай Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардлаа. Тэрбээр, өнгөрсөн сарын 29-нд тохиосон Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаанд түрүүлсэн юм.
Цомыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, амжилт хүслээ.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулсан чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдааныг 2011 оноос жил бүр зохион байгуулж буй юм. Тус барилдааны анхны түрүүг С.Мөнхбат аварга хүртэж байв.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.