29/01/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

ШУТИС-ийн Механик тээврийн сургууль, нийслэлийн тээврийн газартай хамтарна

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар нар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Хангарьд ордон”-д хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд автотээврийн салбарыг хөгжүүлэх, сургалтын болон төрийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, салбарын мэргэжилтнийг бэлдэх,

тэднийг давтан сургах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, орчин үеийн тэргүүний техник технологийг автотээврийн салбарт нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар боллоо.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.