29/01/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

ЗЦГ, АТҮТ хамтарсан хяналт шалгалт явуулж байна!

Сар шинийн баярыг угтсан бэлтгэл ажилтай холбоотойгоор Замын цагдаагийн газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ хамтран “Сар шинэ-Тээвэрлэлтийн гэрээгүй зорчигч тээвэр” хамтарсан хяналт шалгалтыг явуулж эхэллээ.

Тус хяналт шалгалтын ажил 2 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг дэх зорчигч тээврийн төв, аймгууд дахь авто тээврийн болон Замын цагдаагийн хяналтын постуудад зохион байгуулах юм.

Шалгалтын хүрээнд Ачаа тээврийн стандарт дээр хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, улсын болон олон улсын чанартай авто замд хамтарсан хөдөлгөөнт хяналтын цэг байгуулж, эргүүл, шалгалтын ажил зохион байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг явуулах юм байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.