29/01/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

ХӨСГӨЛ: Уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны сургуулилт боллоо

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас “Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг аймгийн төвөөс 18 км зайд байрлах “Балбархай” ууланд зохион байгууллаа.

Дадлага сургуульд 10 гаруй алба хаагч хамрагдан, 20 м-ийн өндөрт аврах олс ашиглан гарах, эрэн хайх, аврах ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах, нэрвэгдэгсдийг буулгах, нүүлгэн шилжүүлэх, аврагчид аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар мэдлэгээ дээшлүүлсэн байна.

Сүүлийн үед иргэд амарч зугаалах, ууланд авирах нь олширч, улмаар өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дуудлагууд нэмэгдэх болсон.

Тийм учраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, шинэ алба хаагчдаа сургаж дадлагажуулах зорилгоор зохион байгууллаа.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.