29.01.2019 · niitlelch.mn (Archiv) · Archiv

САЙН МЭДЭЭ: Цээжний хөндийн гэмтлийг эмчлэх технологи нэвтрүүллээ

ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн тасаг 2018 оноос эхлэн цээжний хэнхэрцэгийн тогтворгүйтлийг бэхлэх мэс заслын эмчилгээг нэвтрүүлж эмч сувилагч нарын багийг сурган дадлагажуулж шинэ эмчилгээний технологийг нэвтрүүлж байна.

“Цээжний хөндийн гэмтлийн тогтворгүйтлийг эмчлэх” мэс заслын давуу тал нь:

-Цээжний хэнхэрцгийн бүрэн бүтэн байдлыг сэргээнэ.

-Өвчтөний хөдөлмөрийн чадварыг сайжруулж амьдралын чанарыг сайжруулна.

-Өвчтөний эмнэлэгт хэвтэх ор хоног багасч амьдралын чанар сайжирч эдийн засгийн хувьд улс орон болон хувь хүнд өндөр үр дүнтэй.

-Амьсгалын архаг болон эрт үеийн дутагдалаас өвчтөнг эрт хугацаанд гаргаж чаддаг

Мэс засал хийсэн багийн гишүүд:

ГССҮТ ХГТ-н эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор М.ГАНТУЛГА

ГССҮТ ХГТ-н зөвлөх эмч, клиникийн профессор Ц.Цэнд-Очир

ГССҮТ ХГТ-н тэргүүлэх зэргийн эмч эмч П.Баярсайхан

ГССҮТ ХГТ-н ахлах зэргийн эмч Ц.Батбаяр

ГССҮТ ХГТ-н эмч З.Энхмандах

ГССҮТ ХГТ-н эмч Х.Батдэлгэрэх

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.