30/01/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

АНХААР: Хөгцөрч, муудсан түүхий эдээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ!

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээнд хамрагдаагүй, хөгцөрч муудсан хүнсний түүхий эд,

бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулж байсан зөрчлийг илрүүлэн тус аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авав.

Мөн Булган суманд тариалсан гэх чацарганыг эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй нөхцөлд, барилгын агуулахад боловсруулан савлаж байсан зөрчлийг илрүүлэн, таслан зогсоожээ.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цагаан сарын баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулж байгаа бөгөөд 67 зөрчил илрүүлэн, 28-ыг газар дээр нь арилгуулсан байна. Иргэд та бүхэн худалдан авалт хийхдээ анхаарна уу!

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.