2019.01.30 · niitlelch.mn (Archiv)
· Архив
ЭРДЭНЭТ: Авто ослын улмаас 10 сартай хүүхэд амиа алджээ
Жаргалант сумын нутаг дэвсгэрт Эрдэнэт Улаанбаатарын чиглэлд зорчих хот хоорондын том оврын автобус, суудлын авто машинтай мөргөлдөж, ослын улмаас суудлын авто машинд зорчиж явсан 10 сартай хүүхэд амиа алджээ.
Хот хоорондын автобус 8 зорчигчтой, суудлын авто машины жолооч болон зорчигчид эмнэлэгт хүргэгдсэн аж.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд нойр алдсан үедээ замд гарахгүй байх, автомашины бүрэн бүтэн байдлыг найдвартай хангаж, замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг онцгойлон анхааруулж, сэрэмжлүүлж байна.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.