31/01/2019 · niitlelch.mn (Archiv)
· Archive
УАШТ: Өсвөрийн цаначид хурд хүчийг сорилоо
Монгол Улсын спортын мастер Паламын Балдангийн нэрэмжит өсвөрийн цаначдын 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймгийн Дадал суманд болжээ.
Уг тэмцээнд 13 аймаг, хотын 128 тамирчин сонгомол, тэших техникээр, хөгжөөнт буухиа гэсэн гурван төрлөөр дөрвөн насны ангилалд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
Багийн дүнгээр Булган аймгийн баг тамирчид алт, Төв аймгийн баг тамирчид мөнгө, Орхон аймгийн баг тамирчид хүрэл медаль хүртэв.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.