31.01.2019 · niitlelch.mn (Archiv)
· Archiv
UFC холбооноос өөрийн хүсэлтээр гарчээ
Холимог тулаанч Артем Лобов өөрийн хүсэлтээр UFC холбооноос гэрээгээ цуцалсан байна. Тэрбээр холимог тулаан сонирхогчид тулаанч гэхээсээ илүү Конор Макгрегорын найз, бэлтгэл хангагч гэдгээр нь сайн мэддэг.
Тэрбээр холбоонд дахин гурван тулаан хийх гэрээтэй байсан бөгөөд холбооны зүгээс ирэх дөрөвдүгээр сард тулаан хийлгэхээр амалсан ч хүлээж чадахгүй гэсэн байна. Үүнээс нь үүдэж тулаанч залуу дээрх шийдвэрийг гаргасан байна.
Артем Лобов хамгийн сүүлд буюу өнгөрсөн аравдугаар сард Майкл Жонсонд шүүгчдийн саналаар хожигдсон бөгөөд UFC-д нийт долоо тулалдаж, хоёр ялалт, таван ялагдалтай явна.
Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.