31/01/2019 · niitlelch.mn (Archiv)
· Archive
АМТАТ ЖОР: Баярын ширээний БАЙЦААНЫ САЛАТ
Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ цагт, гэрийн эзэгтэй нар маань гарын ур аа гаргаж хийсэн амтат хоолоор зочдоо дайлдаг. Бууз, нийслэл салатын хажуугаар хоолны шингэцийг сайжруулах амтат байцааны салатыг хэрхэн хийх жороос хуваалцаж байна.
Орц:
Бөөрөнхий байцаа
Ногоон огурцы
Ногоон сонгино
Оливын тос эсвэл ургамлын тос
Давс
Хийх арга:
Бөөрөнхий байцааг нарийн савхан хэлбэртэй хэрчээд багахан давс хийгээд 3-4 удаа зөөлөн базна /Хэт зөөлөртөл биш бага зэрэг. Хэрвээ байцаанаас шүүс их ялгарвал шүүгээд аваарай/.
Байцаан дээрээ огурцы болон сонгиноо нарийн савхан хэрчиж хийгээд бага зэрэг тостой хутгаад л бэлэн. Давсыг өөрийн амталгаагаар хийгээрэй.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.