2019.02.01 · niitlelch.mn (Archiv) · Архив

Нэг хүнд хоёроос илүү тасалбар худалдахгүй!

Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан битүүнд буюу хоёрдугаар сарын 4-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.

Барилдааны тасалбарыг өнгөрсөн нэгдүгээр сарын 26-аас эхлэн “Буянт-Ухаа” спортын төв ордны кассаар худалдаалж эхэлсэн ба тасалбар борлуулалтын явц ямар байгаа талаар тодруулахад

“Тасалбар борлуулалт сайн байгаа. Гол суудлуудын тасалбар дууссан. Түрүүлж ирсэн үзэгчид суудлаа сонгож авах боломжтой тул аль болох эрт ирж авахыг хичээгээрэй. Тасалбарыг зөвхөн “Буянт-Ухаа” спортын ордны кассаар худалдана” гэлээ.

Тасалбар үнийн хувьд байршил харгалзахгүй 10 мянган төгрөг бөгөөд дамлахаас болгоомжлох үүднээс нэг хүнд хоёроос илүү билет худалдаалахгүй юм байна.

Үзэгчид тасалбар авахаар ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ байхыг сануулав.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.