30/03/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Банкны картаар автобусанд зорчих боломжтой
Маргаашнаас эхлэн автобусан дахь бэлэн мөнгөний хайрцагийг хурааж, нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийг зөвхөн цахим картаар хэрэгслээр төлөхөөр болоод буй.
Өдөрт дунджаар 600 мянга гаруй иргэдэд үйлчилдэг автобус, троллейбусанд “Улаанбаатар смарт карт” төдийгүй ХААН банкнаас гаргаж буй нийтийн тээврийн болон бусад төлбөр тооцоонд ашиглах боломжтой “Сити пасс” карт, “Юнител”-ийн NFC сим карт ашиглан утасныхаа сим картыг уншуулан төлбөрөө хийх боломжтой болжээ.
Автобус, троллейбусны төлбөрийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлж буйтай холбогдуулан “Улаанбаатар смарт карт” ХХК-иас нийгмийн зорилтот бүлгийн хүмүүст 20.000 карт үнэ төлбөргүй тарааж байгаа аж.
У.Түшиг
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.