11/02/2019 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Женнифер Энистоны 50 насны төрсөн өдөрт ХЭН ИРЭВ?
Холливудын жүжигчин Женнифер Энистон 2-р сарын 11-ний өдөр 50 нас хүрч байна.
Энистон төрсөн өдрийнхөө баярыг хамгийн ойр дотны найз нөхдийнхөө дунд тэмдэглэхээр шийдэж, Лос Анжелесын Sunset Tower зочид буудалд даруухан баяр хийжээ.
Түүний баярт уригдсан олон зочдын дунд Женнифер Энистоны экс нөхөр Брэд Питт байж, тэрээр гартаа бэлэг барьсаар хүрэлцэн ирсэн байна.
Брэд Питтыг жүжигчин Шарлиз Теронтой болзож байгаа гэж байгаа ч экс эхнэрийнхээ төрсөн өдөрт тэрээр ганцаар ирсэн байна.
Дашрамд Женнифер Энистоны 50 насны төрсөн өдрийн баярт Эллен Деженерес, Кэти Перри, Орландо Блум, Жейсон Бейтман, Барбра Стрейзанд, Диана Китон, Том Форд, Рэнди Гербер зэрэг алдартнууд уригдан оролцжээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.