12/02/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Сагсанбөмбөгийн 3 онооны шидэлтийн УАШТ болно

Сагсанбөмбөгийн 3 онооны шидэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-д оролцох мэргэжлийн 21 тамирчдын нэрс тодорлоо.

Тус тэмцэээн 2019 оны хоёрдугаар сарын 14-нд болох бөгөөд ур чадвараа сорих тамирчдад МСБХ-ноос урилга тараах юм.

Нэр дэвшсэн шилдэг тамирчид үзэгч дэмжигчдийнхээ итгэл , өгсөн саналыг нь хүндэтгэн ихэд хичээн ялалт байгуулахын төлөө зүтгэнэ хэмээн уг урилгыг хүлээн авсаар байна.

Харин сонирхогчдын шидэлтийн тэмцээний бүртгэл явагдсаар байгаа бөгөөд 94515494 дугаарт холбогдон бүртгүүлэх боломжтой.

Мөн сонирхогчдын ангиллын эхний шат 2019 хоёрдугаар сарын 13-нд болох бөгөөд тухайн өдрөө бүртгүүлээд оролцож болно.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.