12/02/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Вьетнам Улс авлигатай тэмцэх хуулиа чангатгалаа

Вьетнам Улс авлигын эсрэг шинэ хууль баталсан. Тус хуулийн талаар англи хэлээр хэвлэгдсэн мэдээллүүдэд шинэ хуулиар ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах хуулийн “цоорхой”-г нөхсөн, төрийн албан хаагч нар өөрийн санхүү, орлогын талаар илүү өргөн хүрээнд мэдээлэх үүрэгтэй болсон, авлигын хэргийн ялын бодлого чангарсан зэрэг нь дурдагдсан байна.

Вьетнам улсад бизнес эрхэлж буй дотоодын болон гадаадын бүх компани дараах үүрэг хүлээхээр зохицуулжээ.

Үүнд:

Компанийн ажилтан авлигын хэрэгт холбогдсон эсэхийг хянаж тогтоох, хэрэв тийм бол даруй холбогдох байгууллагад мэдэгдэх,

Албан хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомжийн талаар сургах,

Бизнесийн үйл ажиллагааны ёс зүйн дүрэмдээ ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг тусгаж, хэрэгжүүлэх.

Ингэснээр Вьетнам Улс нь өөрийн газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудыг авлигын эсрэг ямар нэгэн хөтөлбөр хэрэгжүүлж, үүрэг хүлээхээр зохицуулсан 25 дахь улс болж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.